Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам Бүгд найрамдах Франц улсын Талес Алейна Спейс компанитай хамтран хиймэл дагуул хөөргөх тухай санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улс дахь айлчлалын хүрээнд холбогдох албаныхан хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Талес Алейна Спейс компанийн гүйцэтгэх захирал, Херве Деррей нар дээрх агуулга бүхий "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зуржээ.
Санамж бичгийн хүрээнд, дэлхийд технологийн томоохон тоглогч “Талес Алейна Спэйс” компани 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуулыг бүтээх бөгөөд Монгол Улсад хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөхөөр төлөвлөж байна.
Энэ үеэр, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын сансрын эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ нүүдэлчин монголчууд орон зайн саадгүй интернетэд холбогдох, мэдээлэл технологийн үйлчилгээ авах өргөн боломж нээгдэнэ гэдгийг тодотгов. Түүнчлэн болзошгүй гамшиг, эрсдэлээс иргэдэд мэдээлэл дамжуулах, авран хамгаалахад чухал ач холбогдолтойг тодотголоо.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ
Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна