Чойжин ламын сүм музей дэх Ядамын сүмийг анхны хэлбэр, төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж дууссан байна. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн тус төслийн хаалт Чойжин ламын сүм муейд өнөөдөр боллоо.
Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгээр Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран энэхүү сүмийг сэргээн засварласан юм. Чойжин ламын сүм нь Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд 2020 оны Дэлхийн хөшөө дурсгалын хамгаалалтад багтсан байдаг.
Төслийн хаалтын ёслолын үеэр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “Энэ бол Монгол Улсын тэсвэр хатуужлын бэлгэдэл, ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлын илэрхийлэл юм.” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ташрамд дурдахад, Чойжин ламын сүм музей Монголын түүх, шашин, соёлын холбогдолтой 6000 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 30 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо