АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар амьсгалын замаас коронавирустай холбоотой химийн нэгдлүүдийг илрүүлдэг анхны Covid-19 шинжилгээний аппаратыг ашиглах болсноо өчигдөр /2022.04.14/ мэдэгдэв.
Гар тээшний хэмжээтэй "InspectIR" амьсгалын аппаратыг эмнэлэг болон явуулын шинжилгээний газруудад ашиглана. Энэ нь гурван минут хүрэхгүй хугацаанд шинжилгээний хариуг гаргах юм байна. Уг аппаратны ажиллах систем нь "SARS-CoV-2" халдвартай холбоотой таван нэгдлүүдийг илрүүлэх юм.
"InspectIR Breathalyzer"-ийг урьдчилан шалгаж үзэхэд эерэг сорьцын 91 хувь, сөрөг сорьцын бараг 100 хувийг нарийн тодорхойлсон байна.
"Энэ бол Covid-19-ийн оношилгооны хурдацтай шинэчлэлийн бас нэгэн жишээ юм" гэж АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Төхөөрөмж ба Радиологийн эрүүл мэндийн төвийн захирал, доктор Жефф Шурен мэдэгдэв.
Эх сурвалж: CNN
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Энхболд: Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүн амын өвчлөлийг 10-15 хувиар бууруулна
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв