NBA-ийн талбайд хөл тавих зорилготой яваа гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “NCAA”-ийн сагсан бөмбөгийн 2023-2024 оны улиралд Сан Францискогийн их сургуулийн “Донс” багт хүчин зүтгэж байгаа билээ. Тэгвэл "Донс" баг өнөөдөр зургаа дахь тоглолтоо хийж улирлын дөрөв дэх ялалтаа байгуулав.
“Донс” энэ удаа өрсөлдөгчөө 76:60-аар буулган авахад Ш.Энхийн-Од 11 оноо, зургаан самбар, гурван дамжуулалт, нэг хаалт хийжээ. Тэрбээр холын зайнаас дөрөв довтолсны гурвыг нь амжилттай болгосон байна. Тэгвэл түүний багаас сэлгээний холбогч Райн Бийзли 20 оноо авчээ. Харин төвийн тоглогч Жонатан Мобо 15 оноо, 18 самбар, таван дамжуулалт, хоёр хаалт хийжээ.
Ш.Энхийн-Од өнгөрсөн улиралд Дейтоны их сургуулийн “Флайерс”-ын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Майк NBA-гийн сонгон шалгаруулалтад тэнцжээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ өгчээ