УИХ-аас өнөөдөр Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Төрийн ордонд хэвлэлд мэдээлэл өгөв.
Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндсэн үзэл санаа нь одоогоос 7 жилийн өмнө буюу 2015 онд ЗХЖШ-ын бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын Ерөнхий газрын бүтцийн нэгж болгон шилжүүлсэнтэй холбоотой гажуудлыг засахад оршиж байсныг мэдээллийн эхэнд онцлов. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн тагнуулын бодлого, залгамж халаа, хүний нөөц алдагдаад буйг дурдав. Өнөөдрийн баталсан уг нэмэлт, өөрчлөлт дээрх дутагдлыг засах ач холбогдолтойг тэмдэглээд, "Хууль батлагдсанаар,
ЗХЖШ-ын бүтцийн нэгжид Цэргийн тагнуулын газар шинээр байгуулагдана. Засгийн газрын шийдвэр ч гарна.
Бүх Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн тагнуулын албад байгуулагдаж, албан тушаалтнууд томилогдоно. Хэрэв Монгол Улс цэргийн мэргэжлийн тагнуулын байгууллагагүй байх энэ цаг үед үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд эрсдэл учирсан бол шууд л горыг нь мэдрэх байлаа. Тийм л чухал хууль. Мэдээж Цэргийн тагнуулын газар нь Тагнуулын Ерөнхий газарт шилжсэн бүтэц бүрэлдэхүүн, төсөв, тоног төхөөрөмж гээд бүх зүйлтэйгээ ЗХЖШ-ын бүтцэд шилжиж ирнэ” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв