“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ц.Ганболд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэртэй өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ гэрээ байгуулан их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай талаар эх сурвалж өгүүллээ.
Тэр “Эрдэнэт үйлдвэр”-т шинэ хүн. Ц.Ганболд өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга, Үндэсний аудитын газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан намтартай нэгэн. 2010 онд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” хэмээн урьдчилан амлаж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Сүрэг агт” компанийн захирал Н.Лхамсүрэн, Тай Ян Жин, Зао Ки Кунг нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөгийн хээл хахуульд авсан гэх хэрэгт холбогдон гурван шатны шүүхээс хорих ял сонсож байжээ.
Тэгвэл сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг шиг тэрээр очсон газар бүртээ хууль зөрчин асуудал тарьсаар яваа бололтой. Учир нь ҮАГ-т ажиллаж байхдаа хувийн аудитын компаниудаас авлига авсан гэдэг асуудалд нэр холбогдож байсан тэрээр өдгөө Эрдэнэт үйлдвэрт ирээд ашиг сонирхолын зөрчил гаргасаар явааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Хэрэв түүний энэхүү үйлдэл үнэн байх аваас Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байх магадлалтай байгаа юм.
Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга нарын тухайд өөрсдийн ТББ-аараа дамжуулан Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж хувьдаа мөнгө авсан асуудал өмнө нь ил болж байсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэд дарга С.Насанжаргал өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан “Уужим фильм” ТББ болон “Сарны чулуу анар” ХХК-иараа дамжуулан "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ байгуулан их хэмжээний мөнгө төгрөг авсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байсан юм.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Гэртээ 7.3 тэрбум төгрөг нуусан С.Батдөлийг 8 жилийн хорих ялаар шийтгэв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний ханьд ямар ял тулгаад байгааг хүмүүс мэдэхгүй