Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, зарим албан тушаалтныг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Тухайлбал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Улмаар түүнийг НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Энэхүү томилгоог Засгийн газар УИХ-д танилцуулах сонсгол явуулах юм байна.
Н.Анхбаяр нь хуульч, эрхзүйч мэргэжилтэй, Шинэ Зеланд Улсыэ Веллингтон хотын Виктория их сургуулийн хууль зүйн ухааны магистр бөгөөд 2000 онд УИХ-ын Тамгын газрын туслах ажилтан, 2003 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны референт, 2007 оноос Гадаад харилцааны яамны мэргэжилтэн, атташе, газрын дэд захирал, Ерөнхий консул, хэлтсийн дарга зэрэг өндөр албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү гэдгээр нь олон нийт сайн мэддэг билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын 300 гаруй хүн нүүрсний сонсголд гэрчээр дуудагджээ
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний ханьд ямар ял тулгаад байгааг хүмүүс мэдэхгүй