Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын хүмүүсийг цагдан хорих шийдвэрийг шүүх өнөөдөр гаргажээ.
Тодруулбал, Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэх судлах УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газрыг эзэмших эрх олгосон талаар мэдээлэл нийтэд ил болсон юм.
Улмаар уг хэрэгт нэр холбогдсон Х.Нэхийт нарын хүмүүсийг шүүхээс өнгөрсөн сарын 25-нд Монгол Улсын хилээр гарахыг хорих арга хэмжээ авсан бөгөөд цагдан хорих прокурорын саналаас татгалзсан байдаг. Тэгвэл шүүхээс цагдан хорих прокурорын саналыг дахин хэлэлцэж ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Нүүрсний сонсголоос АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хараанд орсон албан тушаалтнууд
Сонсгол: Гурван сая гүйлгээг данс хөөх замаар шалгасан нь өмнө хийгдээгүй шалгалт болсон
"Д.Монголхүү зориуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндэд халдаж байна"