БНСУ-д хууль бусаар оршин суудаг 25 настай "А" нь шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэгчийнхээ биед халдаж, цагдаад баригдсан талаар тус улсын KBS телевиз мэдээлжээ.
Тодруулбал, Гванжү хотын Чипён-дунд байрлах шөнийн цэнгээний газар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өглөөний 04:30 цагийн орчимд хажуудаа сууж байсан үйлчлүүлэгчийнхээ биед халдсан хэргээр Гванжү хотын цагдаагийн газар баривчлагдан шалгагдаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын үр дүнд тус газарт үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчтэй мөргөлдсөний улмаас н.А нь хүзүүвчнээс нь шүүрч аваад түлхсэн нь тогтоогдсон байна.
Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц А-г Цагаачлалын албанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
40 саяын шагналтай "Өглөөний уншлага" хөтөлбөрт ангиараа оролцох боломжтой
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш