Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд эх орноо олон улсад сурталчлах таниулах ажлууд хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Соёлын сайд Ч.Номин дэлхий дахинаа 1.7 тэрбум хэрэглэгчтэй цахим сүлжээний платформын нэг Тикток компанийн Олон нийттэй харилцах бодлого хариуцсан дэд захирал Хелена Лерштэй уулзжээ.
Уулзалтын үеэр монгол контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцсон аж.
Мөн Тиктокын олон улсын контент бүтээгчдийг монголд урьж, чуулга уулзалтыг байгуулах зохион байгуулах, Тиктокын салбарыг Монголд Улсад албан ёсоор байгуулах асуудлаар ярилцлаа.
Хелена Лершийг Монгол Улсад албан ёсоор урьж, Тикток компанийн Сингапур дахь салбартай хамтран ажиллах асуудлаар тус тус санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд дээрх зорилтын хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим сүлжээний нөлөөлөгчдийг монголд урьж нэвтрүүлэг контент бэлдэж нөгөө талаас монгол уран бүтээлчид дэлхийн тавцанд бүтээлээ туурвисан. Үүний үр дүнд цахим орчин дахь монголын талаарх эерэг сэтгэгдэл 2022 онд 19 хувь байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар 25 хувь болж нэмэгдээд байгаа юм гэж Соёлын яам мэдээлэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа
Р.Сэддорж: Өмнөговь аймаг төрийн алба хаагчдынхаа цалинг 100 хувиар нэмсэн
Боловсролын багц хуулийг хүлээлгэн өглөө