Архангай аймгийн малчид энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын талбайд цагаан идээний үзэсгэлэнгээ дэлгэнэ.
Тодруулбал, “Алаг чихрийг ааруулаар сольё” уриатай тус үзэсгэлэнд Архангай аймгийн 16 сумын малчид уламжлалт арга технологиор боловсруулсан ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй зөвхөн цагаан идээгээ борлуулах юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаа тав хоног үргэлжлэх бөгөөд Архангай аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Төв талбайд "Airag Day Expo" эхэллээ
Баасан гарагт Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Туркийн газар хөдлөлтийг харуулсан "Нуранги" үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлээ