УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хаалтаа хийсэн билээ. Тэгвэл УИХ ойрын хугацаанд ээлжит бусаар хуралдаж Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудлаар хуралдаж магадгүй байна.
УИХ-ын зарим гишүүд эл саналыг гаргаад байгаа бөгөөд ирэх сарын 5-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах төлөвтэй байгаа юм. Ингэхдээ, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн сацуу сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг хэлэлцэх аж.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж Эрдэнэс тавантолгой ХК 3.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан тул цагаан сарын баяраас өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах санаачилга гаргаад буй. Харин Эрдэнэс тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбат дээрх ашгаас 2022 оны иргэдэд хамаарах ногдол ашиг болох 815 тэрбум төгрөгийг тараах боломжтой бөгөөд иргэн бүрт 116 мянган төгрөг ногдоно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Эл тогтоолд, 2012 оноос хойш төрсөн 1.5 сая хүүхдэд тус компанийн хувьцааг эзэмшүүлсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй
Б.Жавхлан: Төсвөөс 2.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой