Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд осол гарсантай холбогдуулан УОК өнөөдөр хуралдаж шийдвэрээ олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас газ нь дэлбэрсэн Дашваанжил ХК-ийн автомашин цагийн хязгаарлалтын зөвшөөрөл аваагүй байсныг мэдээллээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлэхдээ, "2167 УЕ* улсын дугаартай Дашваанжил ХК-ийн тээврийн хэрэгсэл нь НИТХ-ын 2014 оны 102 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу C, E ангиллын зөвшөөрлийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлааг бүртгэгдээгүй байна" гэсэн юм.
Энэхүү зөвшөөрлийг олгох хяналт тавих ажлыг Нийслэлийн нийтийн тээврийн газар хэрэгжүүлдэг аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Нийслэлд гарсан түймрийн осолтой холбогдуулан УОК хуралдлаа
Гарцаар гарч явсан гурван зорчигч мөргөж онхолджээ
“Санни таун“ хотхоны 13 давхраас зүүгдсэн байсан охиныг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ