Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд үйлдсэн 7560 гэмт хэрэг бүртгэгдсэний 83 хувь нь кибер залилан байна.
Интернет хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо ч өссөөр. Манай улс кибер аюулгүй байдлын тухай хууль батлаад жил гаруйхан болж байгаа. Арилжааны банкны мэдээлэл алдагдсан, мөн хувь хүний мэдээллийг аялал жуулчлалын цахим хуудсаар дамжуулан авч, хар зах дээр арилжиж байсанд хариу арга хэмжээ авсныг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэдэг аж. Дуудлагын төвд гэхэд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн залиланд өртсөнөөс 1.7 тэрбум төгрөгийг нь зарцааснаас гадна малчид янз бүрийн аппликейшн ашиглан залилуулах нь ихэсжээ.
Иймд ЦХХХЯ хувь хүн, иргэн бүр банк, цахим шуудангийн нууц үгээ “хүчирхэг” хийж, янз бүрийн линк рүү орохгүй байхыг зөвлөж байна. Мөн "Бод тэгээд товш" уриалга гарган, иргэдээ соён гэгээрүүлж, кибер халдлагаас хамгаалж байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Орон нутгийг хамруулан аялал жуулчлалын салбарыг цахимжуулна
ХНХЯ: Мэдээллийн зөрүүг арилгаснаар хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой
Н.Учрал: Хүүхэд хамгааллын E-Kids цонхыг датагүй үед ч ашиглаж болно