SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Шинэ Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах уралдаанд 54 улсын 428 баг оролцоно


    С.Мөнхбаатар
     2024 оны 05-р сарын 22 | 12:16
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 21-ны өдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай” УИХ-ын өнгөрсөн оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн байнгын хороонд хийсэн мэдээлэлдээ, "Одоогоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг тус тус байгуулж, эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тодорхой ажлыг гүйцэтгэж байна. Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийннуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгааны ажлыг хийж байна.

    Мөн хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлыг сонгосон. Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран тус хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарлаад буй. Нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүллээ. Эдгээр баг энэ оны долоодугаар сарын 16-ны дотор өөрсдийн төлөвлөлтийг ирүүлэх юм. Наймдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний баг төлөвлөлтийг үнэлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтийн саналыг авна. Эдгээрээс таван багийг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн концепцыг боловсруулна.

    Хотын гол цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрлийг бууруулах зэрэг үр дүн гаргахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

    Дараа нь Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалтын тухай нэмэлт мэдээллийг өгсөн. Шинэ хотод 500 мянган хүн амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийх аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулбал 3 дахин том юм. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлт, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу хэдэн цэцэрлэг, сургуулийг хаана байгуулах нь үндсэндээ тодорхой болжээ. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байх юм.

    Уг хотын төлөвлөлтөд олон нийт, эрдэмтэн судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын санал зөвлөмжийг үе шаттайгаар авсан. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    2023 оны 01-р сарын 03 | 19:36

    Чуулган: Хархорум хот байгуулахаар 250 мянган га бүхий гурван газрыг сонгосон

    2023 оны 01-р сарын 05 | 15:22

    Алс нутгийн охид хөвгүүд ариун цэвэр, усны чанарын төлөө нэгдэж байна

    2022 оны 12-р сарын 12 | 16:37
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кени улсад зочлохдоо хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулна
    4 сар
    22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу
    6 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    10 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 жил
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 жил
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 жил
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 жил
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 жил
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 жил
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 жил
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 жил
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 жил
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 жил
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 жил
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 жил
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 жил
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 жил
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 жил
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 жил
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 жил
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 жил
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 жил
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 жил
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 жил
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    1 жил
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    1 жил
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    1 жил
    Ноорог тойрсон “ноороглол”
    1 жил
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    1 жил
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    1 жил
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    1 жил
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    1 жил
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    1 жил
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    1 жил
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    1 жил
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    1 жил
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    1 жил
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    1 жил
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    1 жил
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    1 жил
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    1 жил
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    1 жил
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    1 жил
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    1 жил
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    1 жил
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    1 жил
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    1 жил
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    1 жил
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    1 жил
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    1 жил
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    1 жил
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    1 жил
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    1 жил
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    1 жил
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    1 жил
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.