ОХУ, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ Монгол Улсад биологийн лаборатори байгуулна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ҮАБЗ шуурхай хуралдахаар товлосон тухай Гадаад харилцааны сайд өнөөдөр мэдээлэв.
Тус яам Монгол Улсад хэрэгжиж байгаа гадны төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж, үйл ажиллагааг нягталсан мэдээллээ ҮАБЗ-д танилцуулах юм байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, "Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна" гэж мэдээллийн үеэр тэмдэглэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
ГХЯ: Монгол Улс америкийн талтай биологийн лаборатори байгуулах тухай ярьсан гэх мэдээлэл худал