АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсад суух Элчин сайдаар Ричард Ли Буанганыг нэр дэвшүүлэх саналаа танилцуулсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба баасан гарагт мэдээлжээ.
Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ричард Ли Буанган нь Гадаад хэргийн ахлах албаны гишүүн, Сайд-зөвлөх зэрэгтэй, одоо Төрийн департаментын Дэлхийн олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж байна. Үүнээс өмнө тэрээр Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын Гүйцэтгэх туслахаар ажиллаж байжээ. Буанган улс төрийн албанд томилогдохоос өмнө АНУ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байв. Улмаар Иерусалим дахь Ерөнхий консулын газар, хэвлэлийн дэд атташе, дараа нь БНХАУ-ын Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн Төрийн департаментын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнаар ажиллаж байжээ.
Буанган Техас мужийн Остин дахь Сент Эдвардын их сургуульд урлагийн бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрээр Төрийн департаментын олон удаагийн гүйцэтгэлийн шагналын эзэн юм. Хятад, франц, испани хэлтэй юм байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Гадаад худалдааны зардал 30 орчим хувиар буурна
Уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалд Монгол Улсыг нэгдэхийг уриалав
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо