Засгийн газраас улсын төсөвт тодотгол хийх төслийг өргөн барихдаа хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянган төгрөгөөр олгохоор тусгасан талаар салбарын сайд мэдээллээ.
Ирэх 7- р сараас хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал хэлбэрээр олгохоор шийдвэрлээд байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзээд хүүхдийн мөнгийг 100 хувь бэлэн олгохоор шийдвэрлэсэн байна. Он дуустал иргэд хүүхдийн мөнгөө 100 хувь авах боломжтой. Ингэхдээ ямар нэг бичиг баримтын шинэчлэл хийх шаардлагагүй гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
А.Ариунзаяа: Өндөр буюу нэг саяас дээш цалинтай ажилтны НДШ-ийн 50 хувийг буцаан олгохгүй
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна