SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?


    С.Мөнхбаатар
     2025-03-21 20:40
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Нийслэлчүүд автомашины татварыг гурав, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ / дахин хэлэлцэж,  хэзээ өөрчлөх бол гэсэн хүлээлттэй байна.

    Учир нь Засгийн газар гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа ирэх тавдугаар сард дулааны үнийг 85 хувиар нэмэгдүүлэх байсан шийдвэрийг хойшлуулснаас гадна татвар, хураамжийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад чиглэл болгосон юм.

    Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “НИТХ автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлсэн асуудлыг дахин хэлэлцэх ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

    НИТХ өнгөрсөн онд нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэх үеэрээ автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг дараах байдлаар нэмэгдүүлсэн юм.  Энэхүү шийдвэр нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

    Автомашины албан татвар:

    • “Приус” автомашин 36.000-108.000,
    • “Лексус 570” автомашин 188.100-564.300,
    • “Портер” автомашин 30.000-75.000,
    • “Ланд Круйзер-200” автомашин 151.800-455.400 төгрөг болж татвар нэмэгдсэн.

    Зам ашигласны төлбөр:

    • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000- 100.000,
    • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
    • 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлж байна.

    Тодруулбал, өнгөрсөн жил “Приус” машины автомашины татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол энэ жил 108 мянга болж өссөн. Иргэдийн хувьд автомашины татвар огцом нэмэгдсэн нь санхүүд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгох болсон юм.

    НИТХ-наас автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлэх болсон үндэслэлээ  “14 жилийн туршид энэ төрлийн татварыг хөдөлгөөгүй тогтвортой мөрдөж ирсэн. Хэрвээ хуучин тарифаа үргэлжлүүлэн мөрдөнө гэвэл автозамаа шинэчилж тордох боломжгүйд хүрнэ” гэж мэдэгдэж байв.

    Нийслэл ч 2025 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа дээрх хоёр төрлийн татварыг 3-5 дахин нэмснээр замын сангийн орлого 151.5 тэрбум төгрөгөөр өсөх тооцооллыг хийж, батлуулсан. Тиймээс НИТХ энэхүү хоёр төрлийн татвар, хураамжийг бууруулах тохиолдолд замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээ буурч таарна. Гэхдээ өмнөх оны хэмжээнд хүртэл татварын хувь хэмжээг бууруулах нь утгагүй. Ядаж “Приус машинд 72 мянган төгрөгийн татвар ногдуулахаар болгож, өөрчлөх боломжтой” гэдэг саналыг ч дайж буй.

    Нөгөө талдаа нийслэл цаг хугацаандаа татвар, торгуулиа төлдөггүй чихгүй жолооч нартай Тээврийн цагдаа нартайгаа хамтраад тууштай ажиллаж чадвал тэрбум, тэрбумаар нь орлогоо нэмэх боломж бийг ч хэлэх хүн олон байгаа юм.

    Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын дугаартай цаг хугацаандаа татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тодотгосон.

    Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл: 

    • Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 99,229
    • Татвар төлөөгүй – 231,397
    • Торгууль төлөөгүй – 355,300 тээврийн хэрэгсэл

    Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл: 

    • Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 59,809
    • Татвар төлөөгүй – 177,287
    • Торгуул төлөөгүй – 96,130 тээврийн хэрэгсэл

    Шинэ оны өмнөхөн Тээврийн цагдаагийн албанаас татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарт Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа мэдэгдэж, хэсэг хугацаанд зөрчлийг арилгуулах чиглэлээр идэвхтэй ажилласан ч одоо бол энэ чиглэлийн ажил зогссон.

    Гэтэл хэнэггүй зан нь дэндсэн монголчуудын хувьд “чихдүүлэх” шахам байж л татвар хураамжаа төлдөг буруу зуршилтай.  Иймээс татвар, хураамж, торгуулиа цаг тухайд нь төлдөг байх зохицуулалтын арга хэмжээг тууштай л хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ төрлийн арга хэмжээгээ идэвхжүүлж, гурав дахин өсгөсөн автомашины татварын хувь хэмжээгээ бууруулах нь илүү амьдралд нийцэх зохицуулалт болж буухыг сануулж байгаа юм.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна

    2023-08-29 10:30

    Р.Сэддорж: Өмнөговь аймаг төрийн алба хаагчдынхаа цалинг 100 хувиар нэмсэн

    2023-01-27 12:11

    Х.Нямбаатарыг Засаг дарга болгохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 78 хувь нь дэмжлээ

    2023-10-12 18:33
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    1 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    1 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    1 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    1 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    1 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    1 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    1 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    1 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    1 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    1 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    1 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    3 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    3 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    3 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    3 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    3 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    3 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    3 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    3 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    3 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    3 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    5 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    5 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    5 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    6 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    6 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    6 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    6 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    6 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    6 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    6 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    6 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    6 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    6 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    6 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    6 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.