Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 35 нь Улаанбаатар хотод
- 26 орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас эмнэлэгт 250 хүн эмчлүүлж буй бөгөөд тэдний 11 нь нэн хүнд, 49 нь хүнд, 183 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгаа аж.
Ташрамд дурдахад, 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болсон бөгөөд уг статистик мэдээллийг 1313.mn сайтад байршуулахаар ажиллаж байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Халдварын 87 тохиолдол бүртгэгдэв
С.Энхболд: Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүн амын өвчлөлийг 10-15 хувиар бууруулна
Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна