SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Монголын үндэсний мэдээллийн агентлагийн оршин тогтнолд аюул учирлаа


    Б.Болд
     2022-04-01 11:51
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Үндэсний мэдээллийн агентлаг нь тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Тасс, БНХАУ-ын Синьхуа зэрэг томоохон агентлагууд төр, засгийнхаа мэдэлд байдаг. Үндэсний агентлаг бол улс орныхоо гадаад бодлого, дотоод үйл явдал, түүхэн амжилтыг дэлхий дахинд мэдээлж, “бид тусгаар улс юм шүү” гэдгээ зарлан тунхагладаг учиртай. 
    Тэгвэл Монголын үндэсний мэдээллийн агентлагийн оршин тогтнолд аюул учирлаа... Учирлаа ч юу байхав, учирсаар л ирсэн. 
    УИХ-аас 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд, “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.” гэж заасан. Энэ заалтаас болж Монголын Үндэсний мэдээллийн агентлаг төсвөөс санхүүждэг хэрнээ төрийн статусгүй өдийг хүрсэн билээ. Өөрөөр хэлбэл, 1998 оноос хойш хууль зөрчиж оршин тогтнож ирсэн.


    Угтаа бол Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байсны дотор одоогийн Үндэсний телевиз, Үндэсний радио, Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ багтаж байсан юм билээ. Чөлөөт хэвлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр үеэс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж телевиз, радиог нь тусад нь хуультай болгоод гаргасан бол МОНЦАМЭ агентлагийг яах ийхээ тухайн үед шийдээгүй өнгөрсөн. 


    Судлаад үзэхэд, МОНЦАМЭ-гийн асуудлаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2000-аад оны үед Хууль зүйн яаманд боловсруулагдаж байгаад УИХ-д өргөн барихад унасан юм билээ. Тэр хуульд, Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Үүнд Монгол Улсаа гадаадад сурталчилдаг Үндэсний мэдээллийг агентлагт хамаарахгүй” /утгачилбал/ гэсэн утгатай заалт орох ёстой байсан дуулддаг. 


    Тухайн үед яагаад энэ хуулийг УИХ унагаасныг би ойлгохгүй, мэдэхгүй юм. Тухайн үед балчир хүүхэд байсан тул өмнөх түүхийг сайн хэлж мэдэхгүй. 
    Харин би 2018 оноос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт сургуулиа төгсмөгц ажилд орсон юм. Түүнээс хойшихийг өөрийн хэмжээнд ярьж чадна. Дөрвөн давхар бор байшингаас мэргэжлийн орчуулагч, сэтгүүлч, уран бүтээлчид гадаад, дотоодод Монголын тухай мэдээллийг дамжуулж суудаг, хийж байгаа ажил нь дэндүү том ч түүндээ бардаж онгироод байдаггүй даруухан хамт олон байдаг юм. Ардын хувьсгалтай нас чацуу, 101 жилийн турш эх орноо гадаадад сурталчлах үүргээ завсаргүй биелүүлснийг нь түүх гэрчилнэ. МОНЦАМЭ ч Монголын түүхийг гэрчилнэ.


    Шинэ он гарахтай зэрэгцэн буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газраас Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэх 400 дугаар тогтоол гарлаа. Энэ үеэс МОНЦАМЭ-гийн ирээдүй улам л бүрхэг болж эхэллээ гэж би мунхаглах болов. 


    Ерөнхийлөгчийн харьяанд шилжсэн нь өнөөх л “Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Тиймдээ ч ЕТГ-т ажлын баг байгуулж хоёр сарын хугацаанд ажиллаж хуулийн гаргалгаа хийсэн нь, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг дахин шинэчлэн байгуулах явдал байж.
    Ингээд, тус ажлын багийн гаргасан бүтцээр, МОНЦАМЭ агентлагийн “Үндэсний мэдээллийн” гэх тодотголыг авч хаян Ерөнхийлөгчийн дэргэдэх “МОНЦАМЭ агентлаг” гэсэн оноосон нэртэй СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНгийн статустай болгож орхив.

    Өнөөх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас дайжсан хэрэг л дээ. Тус агентлагийн сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчдийг бүгдийг нь “мэргэжилтэн” гэдэг албан тушаалд шинээр томилов. Цаасан дээрээ хууль зөрчсөн агуулга байхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш болсон гэсэн үг. Гэхдээ хэрэгжүүлж байгаа өдөр тутмын үйл ажиллагаа нь нь хэвлэл мэдээлэл хэвээрээ. /Таван хэлээр мэдээ түгээдэг сонин, сайт,  англи сэтгүүлийг эрхлэн гаргаж буй хэвээр/ Тэгэхдээ, МОНЦАМЭ агентлагийн шинэчилсэн дүрэмд, үйл ажиллагааны чиглэл нь “Монгол Улсаа гадаад, дотоодод сурталчлах бодлого боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх” гэсэн агуулга бүхий заалт байна. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодод улс орноо сурталчлах, гадаадын агентлагуудтай харилцан мэдээлэл солицохгүй гэсэн үг. Хамтын ажиллагаатай мэдээллийн агентлагуудаас статус өөр болсон гэсэн үг л дээ. 
    Уг нь Ерөнхийлөгч бол улс орноо гадаадад төлөөлдөг субьект учраас мэдээллийн агентлагаа харьяандаа авах нь зөв. Гэхдээ л энэ байгууллага чинь хэвлэл мэдээллийн чиг үүргээ хэрэгжүүлсээр байгаа нь хууль зөрчсөн хэвээрээ л гэсэн үг биз ?

    Тэгвэл Ерөнхийлөгч Та яагаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж болдоггүй юм бэ? Та нар чинь парламентад хэт олонх шүү дээ. Яагаад Үндэсний мэдээллийн агентлагаа судалгааны хүрээлэн болгох гээд байгаа юм бэ?
    Эсвэл, өргөн барихаар боловсруулж буй Ерөнхийлөгчийн тухай хуульд, “Ерөнхийлөгчийн эрхлэх асуудалд, эх орноо гадаад, дотоодод сурталчлах үүрэгтэй мэдээллийн агентлаг байх” тухай заалт оруулаад, дагалдуулан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулж яагаад өргөн мэдүүлж болохгүй гэж???...

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв

    2022-03-31 17:35
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.