SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    ХӨНДҮҮР ХЭМЭЭХ ЦАСНЫ ДУУН


    Б.Алтанхуяг
     2023-01-10 18:36
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    I.

    Цаг хугацаа юмсыг хөгшрөл тийш хөтөлж, голын дээгүүр сунайн тогтсон, будгийг нь дөнгөж сэргээсэн хөх модон гүүр хэдэн жилийн намрын салхинд бор хүрэн биеийг олж, зэрэглээнд үрчилзэн үзэгдэх шиг бид ч бас элэгдсээр амуй. Бие махбод ийн элээгдэх нь жам ёсных бөгөөд гагцхүү оюун ухаан амьд байж улирсан он жилүүдэд үлдсэн, санахын төдийд дэргэдээс ургадаг дурсамжууд л цагийн урсгалд мөлийдөггүй буюу. Зарим нь тод, зарим нь бүдэгхэн эсвэл ор тас мартагдчихсан дурсамжууд ч хаа нэгтээ, хэн нэгний дотор чамайг бий болгодог. Магадгүй өсөж төрсөн нутгийн чинь газар шороо, өвс ургамал, хад чулуунд шингэж, үүлс, салхитай хамт зугаацаж явснаа буцаад л өвс, чулуундаа шингэсээр үүрдийн хөдөлгөөн дунд зогсолтгүй оршсоор байдаг болов уу.

    Тэдгээрээс үг болж цаасан дээр бийрлэгдэх нь бий, үгүй бол намар буцах шувуудын жигүүрт дайгдаад одчих нь ч бас бий. Бүр навчистай бутрын унаж үгүй бол голын бидэр даган үелзүүр бүжгийн хэмнэлээр алс тэртээ рүү шурган цаг хугацаанаас гараад явчих нь ч олон. Тийм л дурсамжуудын тухай, магадгүй өөрийнхөө тухай эх орон, элгэн нутагтаа хайртай хүүгийн сэтгэлээр бүтээгдсэн ном ширээн дээр минь байна. Энэ бол яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” хэмээх хүүрнэл зохиолын анхны бүтээл нь юм. Уг ном найруулал, хөрөг, тэмдэглэл, өгүүллэгээс бүрджээ. Ерөнхийдөө энэ дөрвөн хэсэгт хуваагдана. Гэвч эхний хуудсыг нээхүй дор “Намрын гань” найрууллаас эхлэн “Айлын хүүхдүүд” өгүүллэг хүртэл тус ном цул бүхэллэг чанартай бөгөөд хоорондоо ямар нэгэн сэжмээр уялдсан дурсамжийн цогцлол мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

    Зохиолч номд зориулж бичсэн өмнөтгөлөө хоёр хэсэгт хуваажээ. Эхний хэсэг нь хүүхэд насны тухай, харин хоёр дахь нь дурсахуйн тухай. Тэгэхээр ном бүхэлдээ уг хоёр хэсэгт хуваагдаж ч болно. Гэхдээ гань ганц дурсамж хөврүүлээд суусан юм биш гэдгийг номын сүүлчийн хуудсыг хаах мөчид өөрийн эрхгүй ухах буй за. Ямартаа ч хүн бүр өөрийн гэсэн сэтгэл зүрх, сэрэхүй мэдрэмжтэй хойно “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн”-тэй хэрхэн учирч хуучлаад ямархан бодолтой салахыг хэлж мэдэхгүй. Харин би түүнтэй ийнхүү хуучилсан юм даг.

    II.

    Аливаа зохиолчийн бичлэгийн арга барил, уншихгүй өнгөрөөж ч болох дотоод сэтгэлийн үгс, өөрт үл ойлгогдох ертөнцтэй зөрчилдөх замбараагүй хүсэл, азаар түүнийгээ хориглож чадах сэтгэлийн их уужим дэвсэг багтсан тийм ном уншигчийн өмнө цэлийтэл хуудсаа нээхэд гэрэл гэгээ, харанхуй аль алийг нь цэх сөрөн алхаад орчих шиг сайхан нь уншигч хүнд үгүй.

    “Орой намрын хөдөө. Олон шарга адуу дэргүүлэн ирэх шиг хонгор бараатай. Тэр бараа тээр хол тэнгэрийн хаяанаас, тээр гүн өвсний үндсээс шаргалтан шаргалтсаар наашлан наашилсаар ирж намрын хөдөө нагал шаргал өнгөнд умбах нь улаан ангир галууд усанд шумбах шиг ээ”. |“Намрын гань” 7-р тал|

    Намар мэндэлсэн уг ном намрын тухай ийм зураглалаар эхэлж байна. Өвс үндсэндээ ногоорон буйг мэдэхгүй. Ямартаа ч түрүүгээсээ эхэлж ганддаг нь үнэн. Толгойн түрүүч нь гандаж онгосон өвснүүд намар үдшийн зөөлөн салхинд дохилзох нь үнэхээр л шарга зүсмийн олон адууны зоо хондлой үзэгдэх шиг болно. Тэр зургийг намрын улиралд ширтэж суугаа хүн “хонгор бараатай” гэжээ. Үнэхээр өөр ямар зүсийг намрын хөдөөд оноож дөнгөхсөн билээ гэж бодогдоно. Өвс бөхөлзөхөөс өөр аниргүй онгосон шаргал намрын тал тийм л зүстэй байх болов уу. Энд би зөвхөн эхлэлээс нь тасалж аваад өгүүлэхэд л олон олон өгүүлбэр утга санаагаа бүрэн ойлгуулах юм бодол төрж байна. Тиймээс энэ мэтчилэн “нээрээ л тиймсэн дээ” хэмээн уулга алдмаар, учирлаж хэлсэн эхийн үгийн санагдуулмаар, бага насны дурсамжуудыг нүдний тань өмнө босгоод зогсоочихсон баймаар зураглалууд үсэг холбож үг урласан, үг урлаж өгүүлбэрээр бүтээсэн “Чамд хүсэх зуны орой”, “Буугаад, бороо өнгөрөөгөөд мордоорой” зэрэг найруулалд бий.

    Харин “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн”, “Миний бичиг үсэггүй найз” хэмээх хөрөг, найруулалд урвуу хамааралтай ч төстэй хоёр зүйл байв. Нэгэнд нь тэр өөрөө өртэй, нэгээс нь авлагатай тухай гарна. Өр нь ном, авлага нь захиа. Аль аль нь бичгийн зүйлс. Тэрээр ахдаа ном аваачиж өгөөгүй өртэй үлдсэн тул үүнийг санах бүрт л ахыгаа, бичиг үсэг нүдлүүлсэн ч сурч чадаагүй найзаас ирэх ёстой байсан захиа ирээгүйгээс тэр найзыгаа ч мөн дотроо оршоожээ. Японы зохиолч Кавабатад “Канар бялзуухай” гэдэг нэг өгүүллэг бий. Яг л ингэж хэн нэгнийг өгсөн зүйлсийнх нь хүчээр дотроо оршоож байдаг тухай өгүүлнэ. Дурсамжууд яг л амьд, тэр бүү хэл нийтлэлийнхээ эхэнд бийрлэсэн шиг хөдөлгөөнтэй оршиж байдаг билээ.

    “Одоо болтол аваачиж өгөөгүй, ер хэзээ ч өгөхгүй байж мэдэх энэ мартагддаггүй өр л өдий хүртэл таныг миний дотор оршоож яваа даа гэж санан өртэй гэмээ өөртөө цайруулж сууна. Магад насан туршдаа бидний дунд энэ өр явах аваас магад таныг нэгэн насаараа дотроо тээж явах юм шиг санагдана”. |“Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” 13-р тал|

    Мэдээж ах нь ном захисан, дүү нь мартсан. Өөр сонирхоод байх зүйлгүй тийм л үйл явдал. Гэвч найруулал бүхэлдээ энэ тухайд өгүүлэхгүй л дээ. Харин жишээ татсан энэ хэсгээс л огтын хуурмаггүй, хүн хүнээ гэсэн нинжин зүрхний халуун тэврэлт шиг санаа цухалзаж байв. Хээгүй, гүдэсхэн хэрнээ хэн нэгэнд хүүхдийн сэтгэлээр итгэж явдаг тэр хүн зохиолчид бусдад өртэй байх нь өөртөө л өртэй үлдэж буйг сануулах гэж ийнхүү дурсамж юүлүүлсэн юм уу ч гэж бодогдоно.

    III.


    Түүний хүүрнэл зохиолоос хамгийн түрүүнд сонссон дуу бол цасны чимээ байлаа. “Өвөл”, “Айлын хүүхдүүд” өгүүллэг “Зүгээр л даарах гэж би тийшээ...”, “Орох цас орчлонгийн налуу руу шуурна” зэрэг аян замын тэмдэглэлүүдээс нь нэвсийтэл дарсан их цасан, өвөл үүрээр тасхийтэл алгадах хүйтэн жавар мэдрэгдэнэ.

    “Өдрүүд ингэж өнгөрнө. Өөр хоорондоо ялгагдахгүй юм нэгээхэн ч үгүй. Өчигдөр, өнөөдөр, маргааш гэж нэрлэх авч угтаа бол нэг л өдөр шөнийг дахин дахин тулаад байх шиг санагдана. Хөрстийг хучсан их цасан хэзээ ч ханзрахгүй өнө мөнхийн өвөл эхэлчихсэн юм шиг тийм уйтай тийм дүнсгэр. Шөнө бүр цас нэмж хяруулна. Шинэ мөрөө би өглөө бүр үзнэ”.  |“Өвөл” 142-р тал|

    Хашааны ар, гэрийн хаяагаар их цасан хунгарласан өвлийн өдрүүд нээрэн л өөр хоорондоо ялгагддаггүй билээ. Өгүүллэгт цасны их, ганц гэрээрээ нутаглаж буй айлын хүүхдийн сэтгэл санааг тусгасан уг өгүүлбэр надад бол бага насны олон олон өвлийн дурсамжуудыг чирээд ирэх шиг болов. Оройдоо нэмж хяруулсан цасыг үүдээр шагайн хардаг байж билээ. Өчигдөр гаргасан мөр тэнд үгүй. Тиймээс өглөө бүр л шинэ мөрөө үзэх хэрэгтэй болдогсон. Яг тиймдээ ч гэж өөрийн эрхгүй санагдах тийм л зохиолууд заримдаа энгүүн сайхан үнэнийг хүүрнэлдэн, дотно нэгэнтэйгээ дулаан үгс ярилцаж суух шиг санагддаг билээ. Яг л нь айж балмагдсандаа гэрийн эзэн эхнэрээ ороолгож, хүүхдүүдээ гэртэйгээ цуг шатчихгүй яав хэмээн харааж байснаа орой нь галын гэрэлд “Заа тэгээд та гурав өөрсдөө шарагдаж түлэгдчихээгүй эсэн мэнд байгаа чинь л яамай даа. Зүрх амаар гарах шахлаа” хэмээн өгүүлдэгтэй адил. Сүүлийн дөрвөн үг хэчнээн их айж сандарсан, цасны ихийг хамаг хүчээрээ яасхийж туулан байж ирснийг өгүүлнэ. Бас тэгэхдээ хэлэгдэж байгаа цаг мөч нь өгүүллэгийн тайлал болох агаад тийм зэврүүн үгс түлээд сууж буй гал шиг нь дулаан ажээ.

    Харин “Айлын хүүхдүүд” өгүүллэг бүхэлдээ зохиолчийн туулж өнгөрүүлсэн бага нас байсан шиг сэтгэгдэл төрүүлнэ. Өөрөө ч энэ тухай хэлсэн санагдана. Ер нь томоохон хүүрнэл зохиолчдын ихэнх нь бага насныхаа тухай зохиол биш юмаа гэхэд дурсамж, эсээ, уран сайхны бичвэр заавал тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэр л утгаар өгүүллэгийн гол дүрийн хүү болох Мягмарыг зохиолч Батбаяр өөр болов уу хэмээн таамагласан хэрэг.

    Өгүүллэг мөн л хахир хүйтэн өвлийн үүрийн жавар, цас мөс гарна. Бага насны хүүхдийн хүнд хүчир ажилд нухлагдах, өлсөж цангахын хэцүү бэрхийг янгинасан хүйтэн жавар, урт шөнийн уйтай ахуйтай хослуулан зуржээ. Цас орохоор, өвөл болохоор л зохиогч олон олон дурсамжуудаа уудлан суудаг байхдаа гэж мөн бодогдоно.

    “Айлын хүүхдүүд” өгүүллэгийн Долгорын дүр ихэд таалагдав. Тэрээр Мягмар хүүг нэг ёсондоо гар хөлийн үзүүрт байнга зарах боловч өлөн хоосон явуулж, бусдын нүдэн дээр загнаж занчиж, аав ээжид нь тэс одноо сайн хүний дүрд тоглоно. Гэвч хичээл ном хийхэд нь ажлаас чөлөөлж, шинэ жилээр бэлэг авахад нь хамгийн их баярлаж байсан билээ. Басхүү “коокс” түүдэг өвгөнийг үргэлж муулдаг хэр нь суусан газартаа босолгүй үлдсэнийг хэлэхэд тэр л эмэгтэй хамгийн түрүүнд харахаар очдог. Яг л тийм хүмүүс бага насанд минь олон байж билээ. Яаж ч болохгүй мууг үйлдээд байгаа боловч цаана нь хүнийг хайрлах сэтгэлийн мөс нь хайлаагүй байдаг. Гэтэл “Хайр нь гаднаа хал нь дотроо” гэдэг үгийг яг таг оноож бас болдоггүй тийм хүмүүс. Ийм л учраас Долгор гэх эмэгтэй дүр хамгийн содон, шинэлэг санагдсан биз ээ.

    Хамгийн гол нь Мө.Батбаярын хүүрнэл зохиол яндашгүй баян сантай яруу тансаг монгол хэлтэй. Мөн дүрүүд нь ч тэр, бичлэгийнх нь хэл найруулгад ч тэр хүчилсэн зүйлс үгүй. Зөнгөөрөө л ийн бүрэлдээд тогтчихсон мэт санагдна. Тэр л үгсийг, ийм бичгийн хэл найруулгын түүнд бий болгож бүтээж өгсөн дурсамжуудыг уншаад дууссан шиг болно. Тэр дурсамжууд нь өөр өөрийн дуутай, хөндүүртэй, цасны чимээтэй ажгуу. “Айлын хүүхдүүд” өгүүллэгийн төсгөлд Мягмар, Сүлдээ хоёрыг урт зам тосон зурайж байдаг. Түүний адилаар уяан дээрээс мордож буй хүн шиг уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа эл номыг үл дуусах уртаас урт зам тосох болтугай.

     

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.