МИАТ компани энэ сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг нөөц буудалд буусан шалтгааныг тайлбарлалаа.
Тус нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан, алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан юм. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангахаар нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш хэмээсэн юм.
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):
- Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 7.59 цагт хөөрсөн
- Кимпо ОУНБ-д 10.45 цагт буусан
- Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15.00 цагаас хөөрсөн
- Инчён ОУНБ-д 15.51 цагт буусан
- Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17.04 цагаас хөөрсөн
- Чингис Хаан ОУНБ-д 20.28 цагт буусан байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг
Улаанбаатар-Истанбулын шууд нислэг эхэллээ