Үндэсний агаарын тээвэрэгч МИАТ ТӨХК компани Турк улсын Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэгийн анхны нислэг өнөөдөр эхэлж, өглөө 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" олон улсын нисэх буудлаас хөөрөв.
МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ. Истанбул хот руу 7 хоног бүрийн лхагва гарагт нислэг үйлдэх бөгөөд зорчигчид Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг
Туркийн Истанбул хотын ойн газар мод тарихад хамтарна