Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын чуулган хаалттай хуралдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар дээрх хэрэгт холбогдож, прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
УИХ-ын чуулганы хаалттай хуралдаан эл асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзжээ.
УИХ-ын гишүүдийг дараах зүйл ангиар буруутган яллагдагчаар татаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 22.10.2-т Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлд нь Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл буюу Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл ангийн 3-т зааснаар 5-12 жилээр хорих ялаар шийтгүүлнэ.
Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Мөнгө угаах, Үндэслэлгүй хөрөнгөжих, Эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
- Мөнгө угаах гэсэн үндэслэлд нь Эрүүгийн хуулийн 18.6-р зүйлд зааснаар нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэжээ
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Эрүүгийн хуулийн 22.10.2-т Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна
40 саяын шагналтай "Өглөөний уншлага" хөтөлбөрт ангиараа оролцох боломжтой