Стриминг үйлчилгээний HBO Max платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлалаа. Трейлэр бичлэг дээр Хогвартсын таазанд хөвөх олон зуун лаанууд “Harry Potter” хэмээх шинэ цувралын нэрийг дүрслэн үзүүлж буй нь харагдана. Мэдээж хэрэг хөгжмийн зохиолч Жон Таунер Уильямсын туурвисан "Harry Potter" бүтээлийн шар үс босгом аялгуу давхар эгшиглэнэ.
Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилжээ. Одоогоор бүтээлийн цацагдах хугацаа олон нийтэд ил болоогүй байна.
Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болсон ба эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус цувралд цоо шинэ жүжигчид дүр бүтээх гэнэ.
“Бид үзэгчдэд дахин нэг удаа тэс өөр өнцгөөс Хогвартсыг нээж илрүүлэх боломж олгож байгаадаа баяртай байна. Харри Поттер бол хүн төрөлхтний соёлын нэг хэсэг бөгөөд тус бүтээлийн шүтэн бишрэгчид ид шидийн ертөнцтэй холбоотой аль болох олон контент одоог хүртэл хүсэмжилсээр байдаг. Бид Warner Bros. болон Жоан Роулингтой хамтран зохиолын боть тус бүрийг дэлгэрэнгүй харуулсан цуврал бүтээх болно” хэмээн HBO & Max Content-ын гүйцэтгэх захирал Кейси Блойс хуваалцжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
ЭНЭ ЦАГИЙН ИД ШИД