Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг цахим орчинд тус аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлсэн.
Тодруулбал, алба хаагчдын цалингаас ор үндэслэлгүй суутгал авсан асуудлыг 126 дугаарт мэдэгдсэн. Мөн өөрийнх нь утасны биллийг хууль бусаар авч, ярианы түүхээр нь хяналт хийж зарим иргэдийг дуудан мэдүүлэг авсан талаар пост оруулсан.
Тэгвэл ЦЕГ-аас томилсон ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр О.Цэлмэгтэй уулзахаар дуудсан байна.
Булган аймгийн цагдаагийн газраас О.Цэлмэг дээр ахмадын байгууллагын ажилтантайгаа муудалцсан, нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр мэдүүлэг авч, шалгаж байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлжээ