УИХ-ын намрын чуулган хаалтын хуралдаанаа өнөөдөр хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан автобусны жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэх болсныг мэдээллээ.
Тэрбээр, "Өмнө нь нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэх болсныг зарлаж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр энэ талаар тохирсон байсан учраас ингэж зарласан юм. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч 3,4 сая төгрөгийн цалин авна. Ингэснээр нөгөө талдаа, автобусны жолооч нар ажлаа хийх явцдаа тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаар ярихгүй зэрэг хариуцлага нэмэгдэнэ. Түүнээс гадна жолооч цагаан бээлий өмсөж, малгайтай байх зэргээр хувцаслалтаараа жигдэрнэ. Түүнчлэн микрофоноор зорчигдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусанд суух зэргийг зөвлөх зэргээр иргэдтэй харилцана. Хувь хүний соёлын харилцаанд сургах ажил хийхээр төлөвлөж байгаа" хэмээлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан: Сургууль эхлэх дөхсөн тул дугаарын хязгаарлалтыг зогсооно
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна