Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн иргэн Б.Бат-Эрдэнэ таван сартайгаас 13 настай дөрвөн хүүхэдтэй өрх толгойлж байна. Түүний гэргий төрөөд долоо хонож байхдаа 2023 оны есдүгээр сарын 8-нд нас барсан юм.
Тэд одоогоор халамжийн мөнгөөр амьдарч байгаа бөгөөд хүүхэд харах хүнгүй учраас ажил хийх боломжгүй байна. 13 настай охин нь аавтайгаа хамт дүүгээ харж байгаа аж.
Тэрбээр, "Бага хүүхдээ өргүүлэх талаар нэг бус удаа бодож байсан ч том охин маань "хоёулаа яаж ийгээд дүүгээ өсгөнө" гээд гүрийсэн. Долоо хоногтой үлдсэн үр минь одоо таван сартай болсон. Өлсөхөөрөө л уйлна. Бусдаар уйлах нь бага их тайван. Нэг сав сүү дөрөв хоноод дуусдаг. Памперсны доторхыг нь хуулж аваад даавуу хийж дахин ашигладаг" тухайгаа ярьсан билээ.
Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс Б.Бат-Эрдэнийн гэр бүлд хандивын аян эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар 105 сая 300 мянган төгрөг цугласан байна. Тэдний зүгээс аймагтаа байртай болохоор хичээж байгаа аж.
Хандивын данс: 5175030187 Бат-Эрдэнэ
Холбогдох утасны дугаар: 85119936
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний ханьд ямар ял тулгаад байгааг хүмүүс мэдэхгүй
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
ХНХЯ: Мэдээллийн зөрүүг арилгаснаар хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой