SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    АМЬД ОРШИХУЙН НУУЦЛАГ ЕРТӨНЦӨӨР АЯЛАХУЙ


    Б.Алтанхуяг
     2023-01-05 18:16
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Биднийг юу амьд байлгаж, эрүүл мэнд, бие махбодийг тэтгэдэг вэ? Мэдээж уг асуултанд физилогийн үүднээс амархан хариулчих болов уу. Харин үүнийг сайтар ухаж ойлгох, цаашлаад өөртөө эсвээс таныг амьд оршихуйд хүлж чадах нууцлаг ертөнцийн талаар тань мэдэхэд Филипп Деттмерийн тус ном туслах болно. 

    Тархи, зүрх, элэг, уушги гэх мэтээс зарим нөхцөлд илүүтэй ч байж биеийнхээ хамгийн чухал тэтгэгч, амьдралыг тэтгэдэг жинхэнэ хүчин зүйлстэйгээ эхлээд сайтар танилцах боломжтой. Дэлхий дээр амьдрал үүсэх үеэс л дархлаа бий болсон ба нэн эртний, туйлын чухал хүчин зүйлсийн нэг мөн. Тиймээс л амьдралыг тэтгэгчээс гадна, үүний цаад нууцыг танин мэдэхийн тулд амьд оршихуйн нууцлаг ертөнцөөр аялах шаардлага уншигчдад тулгарч буй юм. 

    Хүмүүс хоорондоо харилцан ярилцаж, хамтын нийгэмд амьдарч байгаа л бол хэл амьд байдаг шигээр бие организм, оюун ухаант нэгэн болж төрсөн л бол дархлаатайгаа танилцаж хүний бие хэмээх цайзын тоолж боломгүй олон бэхлэлтүүдээр аялах учиртай. Тиймдээ Деттмер эл номоо уншигчдад тун ойлгомжтойгоос гадна мэдээлэл өгөх зорилгод нарийн тулгуурлаж бүтээсэн нь эхлэлээс шууд анзаарагдана. 

    Деттмер дархлаа тогтолцоог “...Аль нь өөрийнх, аль нь гаднын биет болохыг тодорхойлох нь гол боловч үнэндээ таны дархлаа тогтолцооны гол зорилго өөр. Нэн тэргүүний зорилго бол биеийн бүр элемент, эс хоорондын тэнцвэрт байдал буюу гомеостазыг тогтоон хадгалах явдал юм. Дархлаа тогтолцоо нь тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд ямар их хичээл зүтгэл гаргадаг, өөрийгөө дарж, хэтрүүлсэн хариу үйлдэл үзүүлчихгүйн тулд юутай их анхаардгийг онцлоод баршгүй”  хэмээн онцлон тодорхойлжээ. Мэдээж ийнхүү эс хоорондын тэнцвэрт байдлыг хадгалах нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, урт удаан хугацаанд эрүүл оршиход чухал нөлөөтэй. 

    Харин тэрхүү эсийн тэнцвэрт байдал үзүүлэх дархлааны үүсгэл, түүний хэт сулрах болон түрэмгий болох, вирусийн халдварыг хэрхэн устгах, эд эрхтэн тус бүрд хэрхэн нөлөөлөх, сэтгэлзүй болоод ухамсарт ч мөн ямархан байдлаар нөлөөлж болох талаар уг номоос дэлгэрэнгүй мэдээлэл авах, шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг энгийнээр буюу тун ойлгомжтой байдлаар хүргэснийг хүртэх юм. 



    Детмер хүний биеийг эсийн нүдэнд Эверестээс том махан уул мэт харагдахуйц гэж дүгнэжээ. Гэхдээ бидний бие зүгээр л нэг махан овоолго бус “...Үй олон үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн үндэстэн, улс орноос бүрддэг” гэнэ. Харин эдгээрийн дунд “...супер хурдны замын сүлжээгээр холбогдсон дархлааны их хот болох тунгалагийн тогтолцоо бий” хэмээнэ. Ийнхүү зүйрлэлүүдийг бие физилогийн үүднээс ч тэр уран сайхны дүрслэлүүдээр баяжуулан бичсэн нь уншихад сонирхолтой, уг номын нэгээхэн онцлог тал юм. 

    Нөгөөтээгүүр хамгийн чухал хөндөх сэдэв бол вирус. Хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй олон мянга, тэрбум вирус оршин байна. Харин тэдгээрийн ихэнх нь идэвхигүй бөгөөд өсөн дэвжихийн тулд эсийн сул тал руу дайрдаг. Мэдээж үүнээс шалтгаалан эрүүл мэндэд хохиролтой. Үүнээс дархлаа тогтолцоо л хамгаалах болно. Тиймээс л эрүүл хооллолт, аминдэмүүдийн тусламжтайгаар дархлаа тогтолцоогоо дэмжих шаардлагатай. Энэ талаар ч мөн номд тусгайлан өгүүлнэ. Тэдгээр зөвлөмжүүд ямар нэгэн сургамжилсан өнгө аясгүй хийгээд уншихад дотны найзтайгаа ярилцаж буй мэт сэтгэгдэл төрнө. 

    Бие махбодь, анатоми өөрсдийн гэсэн гайхалтай зохион байгуулалт, үйлдэлтэй ба тэдгээрийн хамгийн чухал боловч хүмүүс төдийлөн анхаарч үздэггүй зүйлсийн талаар эл номд өгүүлсэн юм. Тиймдээ ч зарим тохиолдолд биеийн хамгийн таагүй болоод зөв эд эсүүдтэй танилцах болно. Мэдээж тэр бүхэн гол сэдэв болох дархлаатай үргэлж холбогдоно. 

    Заримдаа хүмүүс биеэ эрүүл байлгаж, дархлаагаа дэмжихийн тулд үнэтэй эм хэрэглэж, мөнгө зарлагадах агаад эцэст нь хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх тохиолдол бий. 

    “Дархлаа тогтолцоог дэмжих талаарх яриа олон тэрбум долларын нэмэлт бүтээгдэхүүн борлуулах салбарт ажилладаг хүмүүсийн шинжлэх ухааны үндэслэлгүй үгс нь жаахан инээдтэй ч, муугаар бодоход хүний мөнгийг дэмий үрж буй хэрэг юм”. 

    Иймээс л өөрт хэрэгтэй, чухалчлан авч үзэх зүйлсээ Деттмерийн “Дархлаа” номтой танилцаж сонгох нь ухаалаг алхам болно. Учир нь дархлаа тогтолцоог идэвхжүүлэхэд энгийн хүмүүст зөв амьдралын хэв маяг л туйлын чухал ажээ. 



    “Хэрэв та дархлаагаа “дэмжиж”, эрүүл байхыг хүсвэл амьдралын зөв хэв маягтай болж, өөртөө сайтар анхаарч, санаа тавьж эхэлснээр хэдэн тэрбум эс бүхий таны дархлаа тогтолцооны цогц тоглолт урт удаан хэвийн үргэлжлэх болно. Харамсалтай нь үүрд биш, машин ч тэр, хүмүүс ч тэр”.

    Мэдээж бүх зүйл цаг хугацаанд элж мөлийдөг. Зохиогч нь дархлааг дэмжиснээр урт удаан хугацааны эрүүл мэндийн тухайд санал тавьсан агаад энэ нь үүрд үргэлжлэх боломжгүй үнэнийг ч мөн дурсчээ. 

    Бүгд л дархлааны тухай ярьдаг. Гэвч үнэндээ энэ нь чухам юу болохыг, яаж хэрхэн хамгаалах талаар асуулт тавих нь олонтоо. Үүнээс гадна элдэв өвчнөөс эд эрхтнийг сэргийлэхийн тулд бидний дархлаа тогтолцоо нь яаж ажилладаг, хэрхэн анхаарч эс хоорондын тэнцвэрт байдал гомеостазйг тогтоон хадгалаж байдгийг тэр бүр анхааран авч үздэггүй. Тэгвэл Деттмерийн “Дархлаа” номд олон сэдвийн хамарсан нийтлэг ойлголтоор бус зөвхөн бие махбодийн талаас дархлааг цогц утгаар судалж, баримтад тулгуурласан цэгцтэй бичлэг, тод өнгийн график, усан будгийн хослолоор чимэглэсэн зургуудаар дамжуулан өргөн мэдлэг хүртээх билээ. 

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14

    Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг

    2022-03-31 17:37

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    2 долоо хоног
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    3 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    3 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    3 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    3 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    3 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    3 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    3 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    3 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    3 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    3 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    3 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    3 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    3 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    3 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    3 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    3 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    3 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    3 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    3 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    3 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    3 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    3 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    3 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    3 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    3 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    3 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    3 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    3 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    3 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    7 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    7 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    8 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    8 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    8 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    8 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    8 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    8 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    2 долоо хоног
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.